Azimut

Геодезийн төлөө зүтгэе!!!!

Сургамжит өгүүллэгүүд 1-р хэсэг

Лууван, өндөг, кофе

Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ. Охины аав алдартай тогооч хүн байлаа. Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ. Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээ дээр 2 таваг, 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван, өндөг 2-ийг, аяганд  кофе хийв.  - За охин минь эд нар юу вэ- Лууван, өндөг, кофе.  Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ. Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амтлахад сайхан амттай болсон байв - Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ? -.  Охин минь, бүгдийг нь ижил хэмжээтэй усанд, ижилхэн гал дээр, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн, өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан, харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан  үнэртэж байсан.  Охин минь, чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ? Лууван уу, өндөг үү, кофе юу?

ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ?

Тахиа болсон бvргэд

Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв. Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.

Саад

Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.

Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.

Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хүнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт… Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст “Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна” гэжээ.

Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. “Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм…”

Сэгсрээд үсэр

Тариачин эр нэг шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг үзсэн шар гэнэ. Шар хаврын өдрүүдэд зугаалж идээшлэх дуртай юм гэнэ. Тариачин ч шардаа их хайртай байж.
Нэг өдөр шар худаг руу өнгийж байгаад хөл алдаад уначихаж гэнэ. Аз болоход худаг ус багатай байсанаас живсэнгүй.
Хаврын сайхан өдөр худгийн ёроолд унасан шар яахаа мэдэхгүй дэмий л гарах гэж мацна. Гэвч бүтэлгүй болж эцэст нь шар ямар ч тамир тэнхээгүй болов. Тэгсэн ч дахин дахин оролдсоор байв. Гэтэл яалтай ч билээ ерөөсөө болдоггүй гэнэ. Шар дэмий л мөөрсөөр байв.
Шарынхаа мөөрөхийг сонссон тариачин эр өнгийн хартал хөөрхий шар ёроолд нь харагдав. Тариачин сандран тосгоныхныг дуудаж туслалцаа хүсэв. Томоос том шарыг энэ гүн ёроолоос яаж гаргах вэ гээд бодоод бодоод олсонгүй. Энэ хооронд шарын өрөвдөлтэй мөөрөх дуу хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байв. Тиймээс тариачин хөөрхий шарыг тэртээ тэргүй эндээс гаргаж авч чадахгүйгээс хойш удаан зовоогоод яах вэ дээ, энэ худаг ч гэсэн ширгэж байгаа болхоор шороогоор дүүрэгцгээе гэв.
Үүнийг сонссон шар сэтгэлээр унаж одоо ингээд үхдэг юм байжээ хэмээн бодож улам ихээр гуниж гутрав. Эхлээд өөрийгөө одоо үхнэ гэдэгт итгэж энэ байдалд дасаж байсан шарын толгойн дээрээс шороо унахад тэрээр түүнийг сэгсрэв. Гэтэл нэгэн санаа түүнд төржээ. Дээрээс нь шороо унах тусам л тэр сэгсрээд үсрээд байв. Тэгж байтал шороо худгийн амсарт хүрэх үед шар эсэн мэнд худгаас гараад иржээ. Шар гарч ирэхдээ сэгсрээд үсэр, сэгсрээд үсэр гэсээр л байжээ. Тиймээ ёроолд унасан шар сэгсрээд үсэрсээр байгаад гарч иржээ. Шар юунд ч бууж өгөлгүй хатуу зориг тэвчээр гаргасанаар ийнхүү аврагдсан юм гэнэ.
Хүмүүсээ хэзээ ч зориг мөхөсдөлгүй, юунд ч бууж өгөлгүйгээр зүгээр л

СЭГСРЭЭД ҮСЭР.

 

Сахиусан Тэнгэр

Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАНаас ийн асуулаа.
-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд … БУРХАН:
-Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээсээ нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
-Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
-БУРХАН минь, БУРХАН минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд БУРХАН:
-Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг “ЭЭЖ ЭЭ” гэж дуудаж болно гэлээ.

“Эцэг, эх чинь жаргалыг эдлэх болтугай.
Чамайг төрүүлсэн тэр эмэгтэй баяр хөөртэй байх болтугай.”

Эхийн хайр

“Би хvvхдээ харж болох уу?” гэж д   өнг   өж нярайлсан эх асуулаа. Тvvнд    өлгийтэй хvvхдийг    өг   өх   өд баярлаж х   ө   өрс   өн эх сайтар харахын тулд    өлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн    өд   өр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа… Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг б   өг   ө   өд “Нэг том хvvхэд намайг эрэмдэг” гэсэн гэх нь тэр… Хvv ийм доромжлолыг амссаар    өсчээ. Хэдийгээр найз н   өх   өд нь тvvнд сайн,    ө   өр   ө   ө сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж “Бусаддтай н   өх   өрл   ө” гэх боловч    өр   өвд   өн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан “Одоо ямар ч арга байхгvй ю?” гэж асуухад нь “Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно” гэжээ. Тиймээс хvvгийнх нь т   өл   ө   ө хоёр чихээ    өг   өх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил    өнг   өрсний хойно нэгэн    өд   өр аав нь “Хvv минь чамд чихээ    өг   өх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ    өгснийг бvv асуу” гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ т   өрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил    өнг   өрсний хойно хvv аав дээрээ оч оод “Надад ийм их тус бол сон хvнийг хэлж    өг   ө   өч. Би    өдий хvртэл тэр хvний т   өл   ө   ө юу ч хийсэнгvй…” гэж гуйв. “Чи тэр хvний т   өл   ө   ө юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй” гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов… Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. “Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?” гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах т   өрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд

 

Ааваа уучлаарай

Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь “Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг” гэж тулгав…
Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.

Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт нэг эргэж торч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа. Хэрэгтэй бүхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тул авч, замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй.

Хаашаа явж байгааг гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юм санжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс нь дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан, хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв. Оромжны дотор ч шуурч байлаа. Аав нь аль хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчирья гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бол бүр ч хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож, дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү юу болж байгааг анхаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв.

Хүү буцах болоод аавынхаа ор руу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн, тэврэх нь намайг уучлаарай хэмээх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь тийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж чадсангүй.

Бяцхан хүү нь “Би ч бас таныг хөгшрөхөд энд орхих юм уу?” гэж асуухад тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив.

Оромжинд ороод “Ааваа намайг уучлаарай” гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан чанга уйлж байлаа. Хүү “Ааваа намайг уучил, ийм зүйл хийснийг минь уучлаарай” гэж өршөөл эрэв. Аав нь “Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагүй, чи ч бас тэгэхгүй…. Намайг энд орхихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм” хэмээжээ.

                                                                                                    Сэтгэгдэл үлдээх.......

Сургамжит өгүүллэгүүд 2-р хэсэг

Амьдралын үнэ цэнэ 

 Нэгэн алдартай уран  илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч " Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно.  Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй." гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар бас л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой нь хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд л авахыг хүсч байлаа. Дараа нь тэр хэлсэн нь:

  Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгох болно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй.

 

 Гэрийн эзэгтэй

Нэгэн залуу ажлаа тараад гэртээ иртэл гэрийх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харав.Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байна гэнэ.Хоосон халтар хоолны сав,аяга таваг нь талаар нэг тарсан байв.Эхнэрийх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ…
Тэгээд гэртээ ортол байдал бүр ч аймшигтай байв.Үүдний  хивсний нэг зах нь эвхэрсэн,гэрлийн бүрхүүл нь таазнаасаа салаад хөндийрөн бараг л унах шахаж…Том өрөөнд зурагтны дуу эцсээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байв.
Амралтын өрөөнд шалаар нэг хүүхдийн тоглоом,хувцас хунар….
Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг бохир тэр хэвээрээ овоолоостой.Мөн нэг аяга хагарчихсан ширээний доор хэвтэж байв.
Дээд давхар луугаа гартал шатаар нэг хувцас цувуулан унагажээ.
Энэ байдлыг хараад эхнэрт нь ямар нэг муу  зүйл тохиолдож,эсвэл тэр маань хүндээр өвдөж гэж бодон хар хурдаараа гүйлээ…
Ингээд унтлагын өрөөндөө ороод иртэл эхнэр нь хэвтээд ном уншиж байхыг харав.
Нөхрөө харсан эхнэр нь уншиж байсан номноосоо хараагаа түр салган толгойгоо өндийлгөж ялимгүй инээмсэглэнгээ  өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай нь асуув.
Өнөө залуу `Жирийн өдрүүд шиг л` гэж хариулав.Тэгээд араас нь залгуулан маш гайхсан байдалтайгаар `Өнөөдөр юу болсон юм бэ?` гэж асуув.
Эхнэр нь дахин инээмсэглээд `Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийснийг минь асуудаг билүү?! Тэгээд би өнөөдөр асуултанд чинь хариулт болгож өдөр бүр хийдэг ажлаа хийсэнгүй! гэж хариулжээ….

 

Би түүнийг танина

Урьдын л адил завгүй нэгэн өглөө байв…Ойролцоогоор найман цаг гучин минутанд ная орчим настай нэгэн хүн хурууны оёдлоо авахуулахаар манай эмнэлэгт орж ирэв.Тэрээр маш их яарч байгаагаа надад хэллээ.Яг есөн цагт нэг уулзалттай гэнэ.Түүний сандарч байгаа байдлаас харахад энэ уулзалт түүнд ямархуу чухал зүйл болохыг ухааран үйлчлүүлэхийг зөвшөөрөв.Тэгээд ч эмчилгээ хамгийн багадаа нэг цаг үргэлжлэх байв.Тэгээд нарийн судалж үзсэний дараа  түүний шарх сайхан эдгэснийг нь хараад боолтыг нь тайлж шинэ боолт хийлээ.Ийнхүү боолт хийж байх зуур бид хоёрын дунд яриа өрнөлөө.Ийм их яарч байхыг бодоход та өнөө өглөө ямар нэгэн эмчтэй уулзах ёстой байсан юм уу? гэж намайг асуухад `Үгүй ээ` гээд асрамжийн газар луу явж эхнэртэйгээ хамт өглөөний цайгаа хамт уухаар яарч байгаагаа хэллээ…Яагаад таны эхнэр тэнд байдаг билээ? хэмээн намайг асуухад тэрээр эхнэр нь `алзхеимер` өвчний улмаас удаан хугцааны туршид тэнд амьдарч байгааг хэлэв.Бид ийнхүү ярилцаж байх зуураа боолтыг нь ч хийж дууслаа.Эхнэр тань таныг удаан хүлээлээ дээ хэмээн намайг санаа зовсондоо асуухад өвгөн `Эхнэр маань намайг таван жилийн турш хэн болохыг минь танихгүй байгаа юм`гэлээ.Би маш их гайхаж `Таныг танихгүй байхад өглөө бүр түүнийг харахын тулд эмнэлэг явдаг хэрэг үү?` гэж асуутал…..гарыг минь чанга атгангаа инээмсэглэж `Тэр намайг танихгүй! Гэвч би түүний хэн болохыг нь сайн мэднэ ` гэв…

 

Хясааны нулимс

Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ.Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв.Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав.Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг биеийг нь холгож эхлэв.Эхлээд бяцхан хясаа нэг их тоосонгүй удахгүй гарчих байх гэж бодсон ч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр гүн шигдэн биеийг нь яахын аргагүй ихээр зовоож байлаа.Өдөр ирэх тусам хөөрхий хясааг хатган зовоож байгаа элсний ширхэг үнэхээр их өвтгөж байсан учир бяцхан хясаа тэсэлгүй өвчиндөө шаналан үргэлж уйлдаг болов.

Өдөр өнгөрөх тусам хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байв.Юунд хэнд гомдохоо мэдэхгүй байлаа.Өөрийг нь зовоож байгаа элсний ширхэгт үү? Аль эсвэл анхаарал болгоомжгүй байсан өөртөө юу?Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү?

Хөөрхий хясаа аль алинд ч гомдож чадахгүй байлаа.Өвчин нь бага зэрэг намжиж тайвширсан нэг өдөр ингэж боджээ…`Нэгэнт би элсний ширхэгийг гаргаж чадахгүйгээс хойш түүнтэй амьдарч дасах нь зүйтэй юм байна.Хэн нэгэнд гомдоод ч яах билээ дээ.

Ингээд он жилүүд өнгөрсөөр хөөрхий хясаа асар их тэвчээр гарган элсэн ширхэгтэй амьдарчээ. Маш их өвдөж уйлдаг байсан ч гомдоллохоо больжээ.Гэтэл он удаан жил хөөрхий хясааг зовоосон элсний ширхэг асар их тэвчээрийн үр дүнд нэг л өдөр гайхамшигт тансаг сувд болон хувирчээ. Зовсон хясааны нулимс элсэн ширхэгийг бүрхсээр гайхамшигтай сайхан сувд болгосон юмсанжээ. Далайн амьтад хясааны дэргэдүүр өнгөрөхдөө гайхамшигт сайхан сувдыг нь гайхан шагширч түүний тэсвэр тэвчээрийг магтан сайшаадаг болжээ. Бяцхан хясааны амьдралыг үлгэр жишээ болгон хэцүү санагдаж байгаа бүхнийг даван туулж сувд болгох боломж хүмүүс бидэнд ч байгаа шүү дээ!

Зорилгодоо хүрсэн мэлхий

(Зорилгодоо хүрэхийн тулд замдаа саад болж байгаа хэн нэгнийг битгий тоо. Тэдний үг, саад, муу санаанд битгий авт, зөвхөн зорилгодоо л хүр.)

Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй гэцгээж байлаа. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн орой дээр гарч чадсан бөгөөд бусад нй түүнийг яаж ингэж гарч чадсаныг гайхав. Нэг нь тэр мэлхий рүү ойртон -Чи яаж амжилтанд хүрэв ээ? гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.

 

Хайр ба амжилт

Нэгэн эмэгтэй ойр зуурынхаа юмыг авахаар гэрээсээ гартал гэрийнх нь эсрэг талын гудамжинд сууж байгаа цав цагаан сахалтай гурван хөгшинг хараад тэднийг гэртээ орохыг урилаа.Эмэгтэй тэднээс `Та нар энд ингэж суугааг бодоход бүгд л өлссөн байх` гээд ~ Та нараас гуйж байна.Манайд ор л доо.Би та бүхэнд  одоохон хоол унд бэлдье!` гэв.Гэтэл гурван хөгшний нэг нь гэрт эр нөхөр нь байгаа эсэхийг асуулаа.Эмэгтэй,нөхөр нь саяхан гарсан одоохондоо гэртээ байхгүй байгааг хэлтэл өвгөн толгойгоо хоёр тийш нь дохив гэнэ.Тэгээд `Танай нөхөр гэртээ байхгүй юм бол урилгыг чинь хүлээн авч чадахгүй` гэжээ.
Орой нөхөр нь ирэхэд эхнэр өдрийн болсон явдлыг нөхөртөө хэлэв гэнэ.Энэ явдлыг сонсоод нөхөр нь өвгөдийн өмнөөс ихэд харамсан `Чи одоо нэг хараач! Хэрэв  байж байвал нь одоо гэртээ урья гэв. Эмэгтэй хаалгаа онгойлготол өнөөх цагаан сахалтай өвгөд түрүүчийн газраа сууж харагдав. Манай нөхөр ирчихлээ.Одоо гэртээ байна.Оройн хоол хамт идэхийн тулд та бүхнийг гэртээ урьж байна болох уу? ` гээд тэднийг дахин гэртээ урилаа.
Гэтэл өвгөдийн нэг хариу болгож ийнхүү хэлэв~Бид гурав гурвуулаа айлд ордоггүй юм~гээд хэсэг байзнаснаа  үргэлжлүүлэн ~Баруун талын энэ найзыг маань Баялаг гэдэг.Харин эсрэг талд нь суугаа найзыг маань Амжилт гэдэг.Намайг Хайр гэдэг юм гэлээ.
Ийнхүү гурван биенээ танилцуулсны эцэст  бүсгүйд хандан ` Та одоо гэртээ ороод нөхөртэйгөө сайн ярилцаад дараа нь хариугаа өг! Гэхдээ та бид гурвын нэгийг л гэртээ урих ёстой` гэжээ.Эхнэр өвгөний үгийг нөхөртөө дамжуултал нөхөр нь баярлан тэнгэрт нисэх шахлаа.
`Хөөх ямар гоё юм бэ! сонголтыг бидэнд орхисон юм бол  хоёулаа гэртээ Баялагийг урья! Сайхан баян тансаг амьдрая гэв.
Нөхрийх нь энэ шийдвэр эхнэрт огт таалагдаагүй учир Хоёулаа Амжилтыг гэртээ урья! Ингэх нь илүү зөв юм биш үү хөгшөөн! `гэж гуйв.
Ийнхүү маргалдах эхнэр нөхөр хоёрын яриаг бэр нь сонсоод тэсэлгүй гарч ирэн ` Миний бодлоор бол хамгийн зөв шийдвэр бол Хайрыг гэртээ урих юм биш үү?! гээд ` Та нар бод л доо манай гэр бүл хайраар бялхах болно…. ` гэлээ.
Бэрийн энэ сонголт эхнэр нөхөр хоёрт ч мөн таалагдав.
Гэрийн эзэн ` Тиймээ…Хайрыг гэртээ урья `гэв. Тэгээд эмэгтэй хаалгаа онгойлгон `Та нарын хэн нь Хайр билээ? Түүнийг бид гэртээ урихаар боллоо. Дотогшоо орно уу!` гэтэл Хайр босч гэрийн зүг алхлаа.Түүний нөхөд ч босч Хайрын араас ирцгээлээ.
Эмэгтэй бүр гайхаж `Би зөвхөн Хайрыг урьсан байтал Амжилт Баялаг та хоёр юунд  хамт ирэв? гэж асуутал Хайр түүнд ингэж хариулав.
~Хэрэв та нар зөвхөн Баялаг эсвэл Амжилтыг урьсан бол үлдсэн хоёр нь гадаа үлдэх байсан юм. Гэтэл та нар Хайрыг урьсан. Энэ тохиолдолд бид гурав гурвуулаа ирэх ёстой байдаг юм ` гэжээ.Эмэгтэй `Яагаад?` гэж асуутал Хайр Амжилт Баялаг хоёроос урьтан `Яагаад гэвэл  Хайр бол агуу юм.Хайр байгаа газар Амжилт Баялаг хоёр үргэлж хамт оршдог юм.Цаашдаа ч тийм байх болно гэж хариулжээ

Санаж яв!

Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйл биш гэдгийг санаж яв!
Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв!
Үйл хөдлөлөөрөө илэрхийл!
Ярьж буй хүнээ эвгүй байдал оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв!
Туршлага нь хэдэн оймс илүү элээсэнтэй чинь биш,амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв!
Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй.Хамаатан биш байсан ч бусад хүмүүсээс хайр итгэлийг сурч болдгийг,гэр бүл заавал мах цусаар холбоотой байх албагүй гэдгийг санаж яв!
Хичнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэгнийгээ гомдоох үе байдгийг,иймээс тэднийг өршөөж сурах ёстой гэдгийг санаж яв!
Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болно.Хүн өөрийгөө ч уучилж сурах хэрэгтэй гэдгийг санаж яв!Зүрх сэтгэл чинь хичнээн их өвдөж шаналж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр л байгаа гэдгийг санаж яв!
Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно.
Гэвч хэн болох ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг санаж яв!
Хоёр хүний маргалдах нь тэдний бие биедээ дургуй болохыг батлахгүй.Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг батлаж чадахгүй гэдгийг санаж яв!
Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зуйл гэдгийг санаж яв!
Хайрыг алдах амархан.Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв!

 

Эх үр

Нэг настай байхад чинь таныг өөрийн гараар хооллож ундлан,угааж цэвэрлэн бүхий л зүйлийг чинь хийсэн. Шөнөжин уйлж,нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан. Хоёр настай байхад чинь танд алхахыг зааж өгсөн.Дуудахад нь зугтааж түүнд хариу барьсан.Гурван настай байхад чинь танд гараа гарган байж сайхан хоолнууд хийж өгсөн.Энгэр заам,ширээн доогуураа асган байж түүнд хариу барьсан.Дөрвөн настай байхад тань гарт чинь өнгө өнгийн харандаа бариулсан.Зураг зурж байна хэмээн гэрийн ханан дээгүүр сараачин түүнд хариу барьсан.Таван настай байхад тань таныг хамгийн хөөрхөн хувцаснуудаар гоёсон.Харсан шавар шавхай болгоноо туучиж түүнд хариу барьсан.Зургаан настай байхад тань,таныг сургуульд хүргэж өгсөн.Гудамжинд `Би сургуульд явахгүй ээ` хэмээн чарлан уйлж хариу түүнд барьсан.Долоон настай байхад тань,танд бөмбөг бэлэглэсэн.Хөршийн цонхыг хагалж түүнд хариу барьсан. есөн настай байхад тань,танд төгөлдөр хуурын багш хөлсөлсөн.Нэг өдөр ч болов нотнуудаа цээжлэлгүйгээр түүнд хариу барьсан.Арван настай байхад тань,найзуудын төрсөн өдрүүдээс авахуулаад бужгийн хичээл хүртэл бүх л газар таныг машинаар хүргэж өгсөн.Машинаас үсрэн буухдаа эргэж ч харалгүй түүнд хариу барьсан.Арван нэгэн настай байхад тань,таныг найзтай чинь цуг кинонд дагуулж явсан.`Та бидэнтэй битгий суу! Өөр газар суу` хэмээн ундууцаж түүнд хариу барьсан.Арван хоёр настай байхад тань,муу үлгэр дууриалтай зарим ТВ ийн программуудыг үзэхийг хориглосон.Гадуур гарсан хойгуур нь бүгдийг нь үзэж түүнд хариу барьсан.Арван таван настай байхад тань,гадаад руу зуны амралтанд явуулсан.Нэг мөр ч захиа бичилгүйгээр түүнд хариу барьсан.Арван долоон настай байхад тань найз хөвгүүнтэйгээ үдэшлэгт явахыг тань зөвшөөрсөн.Нэг ч утасдалгүйгээр санааг нь зовоож түүнд хариу барьсан.Арван есөн настай байхад тань,сургуулийн чинь төлбөрийг төлсөн.Сургуулийн хотхонд машинаар хүргэж, ачаа тээшийг чинь зөөж өгсөн.Найзууддаа шоолуулахаас ичин сургуулийн үүднээс хурдхан явуулж түүнд хариу барьсан.Хорин нэгэн настай байхад тань ажил мэргэжил,карьерийн тань талаар зөвлөгөө өгөхийг хүссэн.`Би тань шиг болохыг хүсэхгүй байна` хэмээн ширвэж түүнд хариу барьсан.Хорин хоёр настайд чинь оюутны төгсөлтийн баярт ирж бахархалтайгаар таныг тэврэн үнссэн.Төгсөлтийн зугаалгын мөнгө нэхэж түүнд хариу барьсан.Хорин дөрвөн настайд тань,удаан хугацаагаар үерхэж байгаа найз залуутай чинь танилцахыг хүссэн.`Хэзээ танилцуулахаа би мэдье!` хэмээн аашилж түүнд хариу барьсан.Хорин таван насанд тань хуримын бүхий л зүйлийг таньд бэлдэн таны өмнөөс хамгийн их баярлаж догдлосон.Холоос хол нүүж түүнд хариу барьсан.Гучин насанд тань хүүхдийн асаргааны талаар танд зөвөлгөө өгч тусласан.`Энэ хоцрогдсон аргуудыг одоо хэрэглэхээ больбол таарна гэж мэдэмхийрэн түүнд хариу барьсан.Дөчин насанд тань тан руу залган залган ойр дотны нэгэн хамаатны тань төрсөн өдөр удахгүй болох гэж байгааг сануулсан.`Ээжээ хийх ажил их байна.Амжихгүй` хэмээн түүнд хариу барьсан.Тавин насанд тань хүндээр өвчлөн хэвтсэн.Хагас бүтэн сайнд түүн дээр очиход тань маш их баярласан ч хөгшчүүдийг хүүхэд мэт аашилдгийг нь гайхан түүнд хариу барьсан.Гэтэл нэг л өдөр тэр хорвоогоос хальсан.Тэр мөчийг хүртэл түүнд зориулж хэлээгүй болон хийгээгүй бүхэн зүрхийг тань эмтлэн аянга мэт буусан…

                                                                                                Сэтгэгдэл үлдээх.......

                                              1 , 2-р хэсэг.. 3 .. 4 .. 5 .. 6 .. 7 .. 8