Azimut

Геодезийн төлөө зүтгэе!!!!

Сургамжит өгүүллэгүүд 8-р хэсэг

Дуулгавартай зан

Миний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн өгсөн заавар, хүссэн зүйлийг баяртайгаар биелүүлнэ

 

Модны нугасны дэгдээхэй эхийгээ дуудахад хальсаа хаглан гарч ирдэг. Yүний дараа эх нь үүрнээсээ доошоо үсэрэхийг шаардахад ч биелүүлдэг. Yүгээрээ тэд дуулгавартай байдлыг харуулж эхийгээ даган ойролцоох цөөрөм рүү явдаг.

Би үүнээс хойш

миний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн үгийг цаг тухайд нь даган биелүүлнэ.

уриалгахан байна

хийх ёстой зүйлээ бүрэн гүйцэд хийнэ

гомдоллохгүй

хийх ёстой зүйлээсээ илүү ихийг хийж байна.

 

“Би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ?” (Эх хүний хэлдэг үг)

“Хүний үгийг дуулгавартай дагаж сураагүй хүн хэзээ ч сайн захирагч байж чадахгүй гэдэг нь дамжиггүй үнэн үг юм” Аристотель

“Тушаал ёсоор гүйцэтгэе” (Цэрэг армийн хэллэг)

“Yүрэг хариуцлагаас мултрах арга олох амархан ч үүнийхээ үр дагавраас зайлсхийх арга даан ч үгүй юм” Иосиа Стэмп

 

Өгөөмөр сэтгэл

Эд зүйлсдээ ариг гамтай хандаж хэрэгцээтэй нэгэнд туслна

Хотон шувууны урт том хошуу нь загасыг чадварлаг барихад зориулагдсан байдаг. Yүнийхээ ачаар барьсан загасаараа зөвхөн өөрийгөө хооллоод зогсохгүй ангаахайгаа тэжээж өөр бусад шувуунд ч илүүчлэн өгөөмөр ханддаг байна.

Би үүнээс хойш

байгаа бүхнээ бусадтай хуваалцана

бусдад өгөхийн тулд эд зүйлсээ хадгалж хамгаална

хариу горьдохгүйгээр бусдад тусалж байна

цаг зав, авъяас чадвараа бусдад зориулна

бусдын сайн сайхан чанарыг магтаж урам өгч байна.

“Бусдаас үргэлж авдаг хэрнээ хэзээ ч өгддөггүй хүн нь дотор нь орсон бүхнээ залгиад, эцэст нь тэр бүхнээ ялзруулж орхидог тогтоол устай агаар нэг юм” Жон А Жеимс

“Чадах бүхнээ хий. Хадгалж чадах бүхнээ хадгал. Өгч чадах бүхнээ өг” Жон Весли

“Цаг алдалгүй туслах нь өгөөмөр зангийн дээд хэлбэр юм” Бхартрихари (МЭ 100 он)

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас

Тэвдэж явахад тэвнээр тусал (Монгол ардын зүйр цэцэн үг)

Анхааралтай зан

Хүний ярьж байгаа зүйлд ухаан санаагаа бүрэн төвлөрүүлснээр тухайн хүнд хүндэтгэл үзүүлэх.

Цагаан сүүлт буга нь эргэн тойрондоо гарч буй ямар ч дуу чимээг нарийн сайн ялган сонсдог. Идээшилж байсан ч орчин тойронд нь аюул занал бий эсэхэд маш соргог, анхааралттай ханддаг ажээ.

Би үүнээс хойш

хүмүүсийг надад хандан ярихад өөдөөс нь харах болно

ойлгомжгүй зүйл байвал асууж тодруулна

зөв сууж цэх зогсоно

бусдын анхаарлыг өөртөө татахгүй

ам, нүд, чих, гар, хөлөөрөө анхаарлаа сарниулахгүй.

“Чамтай ярьж байхад нүд рүү минь харж бай” (Эх хүний хэлдэг үг)

“Агуу хүн болохын тулд сайн сонсогч байх хэрэгтэй” Артур Хелпс

Ууч сэтгэл

Сэтгэл сэвтээсэн хүний талаарх гомдлоо арилгаж, түүний эсрэг

муу санаа өвөрлөхгүй байх.

Хонь өөрийнх нь аминд аюул учирсан ч эргэж дайрдаггүйгээрээ ууч сэтгэлийг илтгэдэг. Мөн түүнчлэн хоньчин хүн сүргээсээ тасарсан хонио буцаан буй нь ч ууч сэтгэлийг харуулдаг байна.

Би үүнээс хойш

бусдыг аль болох хурдан уучилж байна.

өөрийн бурууг нуун далдлалгүй даруй уучлалт гуйна.

бусдад хонзогнох сэтгэл өвөрлөхгүй.

намайг гомдоосон хүмүүст эелдэг хандана.

өрөөлийн өмнөөс өөр нэгэнд хонзогнохгүй.

“Хүмүүсийг үзэн ядах нь гэртээ орсон ганц хулганаас салахын тулд гэрээ бүхэлд нь шатаахтай адил юм” Харри Эмерсон Фосдик

“Өчигдрийн болсон явдлыг хэзээ ч өнөөдөр дахин бүү сөх” Ричард Х.Нэлсон

“Дайсандаа өгөх хамгийн эрхэм зүйл бол уучлал болой” Артур Жеймс Балфо

“Өшөө авалтаас татгалзаж, болсон явдлыг зүрх гарган уучлах сэтгэлтэй байхдаа л хүмүүний сүнс хамгийн хүчтэй байдаг аж

 

Ид шид ямар үнэтэй вэ?

Сэлли охиных өнөр отгон олуулаа нэг умгархан байранд амьдардаг айл билээ. Сэлли охины бяцхан дүү нь маш хүнд өвчтэй бөгөөд тэднийд хөөрхий хүүг эмчлүүлэх мөнгө байсангүй. Сэлли охин нэг удаа аавынхаа “Хүүд минь одоо ид шид л туслана даа” гэж хэлээд санаа алдахыг сонслоо. Үүнийг сонссон Сэлли охин өрөө рүүгээ гүйн орж мөнгө цуглуудаг бяцхан гахайгаа хага цохиод байгаа бүх мөнгөө аваад ойролцоох эмийн сан руу хар хурдаараа гүйлээ. Охиныг очиход эмийн сан хүн ихтэй байв. Бяцхан охин эмийн санчийн анхаарлыг татах гэж нэлээн тэвчээртэй хүлээсний эцэст

Эмийн санч:
- Охин минь, чамд юугаар туслах вэ? Хурдхан шиг хэлээрэй, ах нь чиний ард буй ноёнтонд бас үйлчлэх хэрэгтэй байна гэлээ.

Охины ард гоёмсог хослол өмссөн нэгэн ноёнтон байлаа.

Сэлли охин:
- Надад ид шид хэрэгтэй байна гэлээ.

Эмийн санч:
- Охин минь энд ид шид зардаггүй. Чамд тийм их хэрэг болоо юу? Тусалж чадахгүй нь дээ гэлээ.

Охин:
- Та надад ид шид өгөөч. Надад тун их хэрэгтэй байна. Манай дүү хүнд өвчтэй гэртээ байгаа л даа. Дүүд маань ид шид л туслана гэж аав хэлсэн. Ид шид ямар үнэтэй юм бэ? Би худалдаж авъя . Надад хангалттай мөнгө байна гэж хармаандаа байгаа мөнгөө чанга атгасан хэвээрээ хэллээ.

Энэ үед охины ард зогсож байсан ноёнтон ярианд оролцож

Чамд тэгээд хэр их мөнгө байгаа юм бэ дээ? гэв

Охин:
- 1 доллар 10 цент гэж хариуллаа.

Нөгөөх ноёнтон инээмсэглээд:
- Энэ мөнгө чинь тэгээд ид шид худалдаж авахад хүрнэ гэж бодож байна уу гэж асуухад

Охин:
- Яг хүрнэ гэж бодож байна ноёнтоон гэж итгэл төгс хариуллаа.

Ноёнтон “Яг зөв охин минь, наад мөнгө чинь ид шид худалдаж авахад хангалттай хүрнэ” гэж хариулаад нэг гартаа охиныг хөтлөн нөгөө гартаа мөнгөө барин охины гэр лүү явлаа.

Тэр гоёмсог хослолтой ноёнтон алдартай мэс засал Карл Амундсен гэж хүн байлаа.

Мэс засал амжилттай явагдаж бяцхан охины гэр баяр хөөрөөр дүүрлээ. Аав нь харин энэ үнэтэй мэс засал ямар үнэтэй хийгдсэнийг мэдэхгүй гайхашран суух тэр үед Сэлли охин хөөрхөн дүүгээ харан “Алтан гартай цагаан халаадтай энэ эмч нар чинь ёстой жинхэнэ ид шидтэнгүүд юм даа” хэмээн дотроо инээмсэглэн зогслоо. Мэс засал ямар үнэтэй байсныг ганцхан Сэлли охин мэдэж байсан бөгөөд мэс засал яг 1 доллар 10 центийн үнэтэй байлаа.

Сарнайн цэцэрлэг

….Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж, үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ.
….Сониуч зан минь хөтөлж түүнтэй уулзаад:
- Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал,
- Та миний сарнайн цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье, гэлээ.
….Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн мэт цэцэрлэг байлаа. Эмэгтэй:
- Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнайн цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно.
….Цэцэрлэгт ороод урагшлах алхам бүрт минь өмнөхөөс сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бүр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл төгсгөлд нь хүрэх үед хатаж хорчийн, өнгө зүсээ алдсан, үхэж байгаа сайрнай байх нь тэр… Харамсавч баршгүй зүйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хүлэмжиндээ оруулахдаа “Та ард үлдсэн цэцэг илүү сайхан байсан гээд эргээд явж болохгүй” гэж хатуу сануулсан юм.

….Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рүү очлоо. Тэр надаас:
- Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. “Би хангийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хүрэхэд зөвхөн энэ л сарнай байлаа. Эргэж буцъя гэтэл нэгэнт оройтсон байлаа” хэмээн тайлбарлалаа.
….Тэр надад:
- Надад ч бас ийм зүйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг байсан ч би илүү сайхныг хүлээн огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл хамгийн сүүлд энэ хүнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.

Ядуу

Нэг авгай өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очоод: Энэ хотод надаас ядуу хүн гэж алга. Хотынхон бүгдээрээ л таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм. Надад туслаач дээ! Ухаант мэргэн настан, эмэгтэйн өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг нь илж өхөөрдөн үнсээд: – Та ядуу юм биз дээ! Маш ядуу юмуу тэгээд? Тэгвэл би чамд тусална. Гэхдээ би тусалсныхаа хариуг хүмүүсээс авдаг юм. Хэрэв чи үнэхээр тусламж авмаар байвал хүүхдийнхээ нэг хурууг надад өгөх болох нь дээ. Авгай эхлээд нөгөө мэргэнийг ухаан самуурч байна гэж бодов. Дараа нь тоглож байна гэж бодсонч өвгөний царайд ухаан самуурсан эсвэл тоглосон янз огт үгүй байлаа. Өвгөн авгайд нэг уут алт өгөхөөр гараа сунгаад: – За тэгвэл ядаж хөлийнх нь хурууг өгчих л дөө! Би өөрөө мэс засалч хүн учир өвтгөхгүй цэвэрхэн тайрч чадна. Авгайн нуруугаар хүйтэн хөлс нь цутгаж явахыг завдтал өвгөн, – Тэгвэл ядаю хумсыг нь авч болох уу? Тэртэй тэргүй шинэ хумс ургаад гарчихна шүү дээ! Авгай галзуу солиотой өвгөний гэрээс ухаангүй зугатан гарч гүйв. Харин өвгөн араас нь, – Чи чинь ядуу юмуу үгүй юм уу? Өвөр дээрх эрдэнэсээсээ хумсын чинээг нэг уут алтаар сольж чадахгүй байна шүү дээ!

 

Жолооний vнэмлэх

Нэгэн жолооний курсийн эзэн багын сайн найздаа жолооний vнэмлэх    өгчээ. Тэгээд бvр шалгалтийг нь    өгөх байтугай хичээлд нь ч суулгалгvйгээр шvv. Шинэхэн жолоочид vнэмлэхээ очиж авах ч хэрэг гарсангvй. Сайн найз нь тvvнрvv шуудангаар илгээчихэв. Сайхь эр найзынхаа буянаар нэг ч минутийн зарлагагvй жолооч болчихсондоо баярлана. Тэгээд нэгэн    өдөр сайн найздаа баярласнаа илэрхийлж ачыг нь хариулахаар замд гараваа. Шинэхэн жолооч салхи татулан сvнгэнэж явтал зам хөндлөн гарч явсан нэгэн жаалыг яaх аргагүй мөргөчихөв. Жаал ч удаан тэссэнгvй. Энэ явдал мань жолоочид том сургамж болсон нь мэдээж. Харин нөгөө эрх мэдлээрээ найздаа vнэмлэх бэлэглэчихдэг, осолд өртсөн хөвгvvний аав болох жолооны курсын эзэнд бvр ч хатуу сургамж болоо биз.

Амьдралын хуудас

Хэрэв таны амьдрал ном байсан бол номын сангийнхаа хаана нь тавих вэ? түүхэн номын дунд уу? эсвэл гүн ухаан, роман, яруу найраг, өдрийн тэмдэглэлийнхээ дунд тавих уу? Нүдэнд ил харагдах газар тавих байсан уу? эсвэл хэчнээн гярхай хүн байсан ч олж үзэхээргүй тийм газар байлгах уу? Амьдралынхаа номыг байнга унших байсан уу?, эсвэл хаа нэгтээ гаргаад тоосыг нь арчих байсан уу? Аль эсвэл таг мартаад ссэтгэлийнхээ хамгийн гүнд шидэх байсан уу? Номоо уншихаар аваад дуустал унших уу? эсвэл тэр дороо хаагаад орхих уу?

Хамгийн гунигтай эсвэл хамгийн аз жаргалтай мөчийг, бүр *Амьдралын анхны* гэсэн гарчигтай хуудсыг тань хүмүүс огт тоож уншихгүй байвал та яах вэ? Таны хувьд хамгийн хүнд үеийг тань инээж хөхрөн, хамгийн аз жаргалтай ёед тань уйтгарлан, хамгийн сонирхолтой мөсийг тань ойлголгүй уншиж өнгөрүүлсэн уншигчидад хандан юу хэлэх вэ?

Номыг агуулгаар нь бус, зузаан нимгэнийг нь тооцдог хүмүүс хэчнээн их сэтгэлээр унах бол оо? Том жижиг үсгийг анхаарагчид ялангуяа богино өгүүлбэрт дургүй хүмүүст тэрхүү өгүүлбэр гуниг төрүүлсэн үг, үсэг болохгүй гэж үү? Эцсийг нь үзэх гэж тэсэн ядан буй хүмүүсийн хүслийг унших үед нь анхаарч болох уу?

Таны амьдрал нэг бүтээл байсан бол та аль бүлэгт нь илүү дурлах байсан бэ? Аль хуудсыг урж хаях, аль мөрийг ахин ахин уншиж доогуур нь зурж, аль өгүүлбэрийг дахин дахин амьдруулахыг хүсэх байсан бол оо? Хэрэв таны амьдрал ном байгаад таны амьдралын тухай өгүүлдэг байсан бол танд таалагдах байсан уу?

Хоёр дахь, гурав дахь хэвлэл гээд ар араасаа хэвлэх байсан уу? Эсвэл хэрэггүй, жирийн нэг эд мэт номын шүүгээндээ орхих байсан уу? Амьдралынхаа номын хавтсыг чухалчлан үзэх үү? Хуудсыг нь хамгийн чанартай цаасаар хийх байсан уу? Олсон цаасыг үнэтэйд тооцох байсан уу?

Хавтсанд нь ямар зураг тавих байсан бэ? Номын тань хавтсанд бичиг баримтын зураг тавигдах уу, инээж буй, бодолхийлж буй, уйлж буй, бөгтийгөөд алхаж буй хөрөг зураг тань байх уу?

Та номондоо ямар нэг өгөх вэ? *Миний ажил үйлс*, *Дурсамж*, *Миний сайн тал*, *Миний алдаа*, *Амьдрал ямар богино юм бэ*, *Хайр дурлал, үзэн ядалт* гэсэн нэртэй байх уу?

Хамгийн гол нь таны ном бусад номоос юугаараа өөр байх вэ? Та юуг голчлон бичиж, юуг түлхүү өгүүлж, ямар зүйлийг үл хэрэгсэн орхих байсан бэ? Уншигчдад хэр их зүйлийг зааж сургах байсан бэ? Хамгийн сайхан хэсэг нь юу байх бэ? Эхлэл, өрнөл, төгсгөл, бүгд эсвэл аль нь ч сонирхолгүй байх байсан уу? Ямар аргаар, ямар үгээр зохиолоо бичих вэ? Аль эсвэл бүх намтраа энгийн үгээр бичих байсан уу?

Таны амьдрал ном байсан бол танд таалагдах уу? Таны хамгийн чухал ном байх байсан уу? Ярих, бичих, мөрөөдөхдөө тэмдэглиж авах байсан уу? Аль эсвэл амьдралаа анзааралгүй өнгөрч, хүлээн зөвшөөрөлгүй марртах байсан уу?

Амьдрал тань ном байсан бол та амьдралаа нэгтгэн дүгнэх байсан уу, эсвэл дугаар нь үл мэдэгдэх цуврал номын нэг байх байсан уу?

Хэрэв таны амьдрал ном байсан бол…

Жигнэмэгийн хулгайч

Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.
Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дүргүй нь хүрч эхлэв. гэж бодож байлаа. Эмэгтэй жигнэмэг рүү гээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч гүй гараа сунгаж байлаа. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй , одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугын энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа.
Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван босчээ. руу эргэж ч харсангүй . Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулснаа дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа. гэж өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгийг хүртэл хуваажээ.

Эхийн сэтгэл

Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай , мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов.
Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэж өхөөрддөг арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурчээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядалтаар солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Нэгэн удаа эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх шиг нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсоноо хэлээд түрүүлээд гэрээсээ явав. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж хандаж байхыг хүсэв . Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болжээ. Худалч ээж нь түүнийг үхсэн ч харамсахгүй мэт алга болжээ. Нэг өдөр түүнд эмч нар тохирсон хос нүд олсоноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дараа болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж монхор хамар нь засарч зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдахаасаа илүү өндөр болжээ.
Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч ;

би энэ дэлхий дээр дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу ? хэмээн асуулаа.

Эмч хариуд нь;

Үгүй ээ охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.

 

                                                                                                                      Сэтгэгдэл үлдээх.......

                                        1 , 2-р хэсэг.. 3 .. 4 .. 5 .. 6 .. 7